2010-06-24
gavana ft mcit - Монголоо
Image

zia ingeed ta buhendee gavana , mcit  nariin hamtran duulsan Монголоо duug hurgejiina

татаж аваад сонсоно уу






Нармандах, Энхтайван нар – Монголоо

Дахилт:
Ургаа тэр мод нь бүтэн юм гэнэ
Үндэс мөчир нь олон юм гэнэ
Тоо толгой нь цэцэн юм гэнэ
Тоонотой гэр нь бүтэн юм гэнэ
Улаач хүүд нь үг бий юм гэнэ
Улс Эх Ороноо ч төвхнүүлье гэлээ
Унаж яваа хүлэг морь минь
Хийморь юу минь болог
Түшиж яваа сүлд юу минь
Сүнсэн бие минь болог ээ

Нармандах:
Жолоогоон алдаагүй жинхэнэ Монгол
Чонон хүлэгтэй хурмастын нүүдэлтэй
Хуяг хүлэг юу юугаа нэхэн байна гэв үү дээ
Хур бороо юу юугаа хайрлан байна гэв үү дээ
Тоонотой гэрийг бүтэн байлгая
Тоо толгойг цэцэн байлгая
Ургаа модыг бүтэн байлгая
Үндэс мөчирийг олон байлгая
Ам нээж хэлэн байж
Халуун галаа цэгцлэн байж
Улс ороноо төвхнүүлж
Ард түмэнээ нэгтгэсэн гэв үү дээ
Аавын хүү болон төрсөн юм гэнэ
Ээжийн хүү болон мэндэлсэн юм гэнээ
Ам нь цангаагүй Монгол
Алт шиг шарлаагүй Монгол
Алдар нэртэй ч Монгол
Ач буянтай ч Монголоо
Бузар муухайд нь сэвтсэнгүй
Буян заяаг хөндсөнгүй
Мэргэдийн ухааныг сонссон
Мэлмий юугаа нээсэн
Унаж яваа хүлэг морь минь
Хийморь юу минь болог
Түшиж яваа сүлд юу минь
Сүнсэн бие минь болог ээ

Гэрийн минь гэрийн минь хана туурга
Тооно унь нь бүтэн байг бүтэн байг
Халуун галаа шүтэн байг
Ургаа мод нь бүтэн байг
Гол мөрөн нь урсан байг
Ухаарч бүгдийг ойлгон байг
Хөх тэнгэрээ шүтэн байг
Өргөлөө өргөж явсан бүгдээрээ мөргөж явсан
Мөргөлөө өргөж явсан хааны үр сад юмсан
Дэлхий ээжтэй юмсан тэнгэр эцэгтэй юмсан
Улаач олон үрс нь урт жолоотой юмсан

Энхтайван:
Түмэн олон ард минь сая сая болжээ
Тэнхээ ихтэй биес нь талд талд таржээ
Тэнгэр ухаан бодол нь цац цац тэлжээ
Мөрөө хийсэн хүсэл нь бие бие бүтжээ
Эх болсон дэлхий нь сэр сэр эргэнэ
Цагаан сайхан баяр нь сар сар байх нь
Цагаан идээ хүнсээ дээр дээр зална
Цагаан сайхан сэтгээд сайн сайн явна


Бичсэн: zula | цаг: 16:26 | 2 huu
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(12)
Сэтгэгдэл:


ene goy duu shuu
Бичсэн: Зочин цаг: 23:32, 2012-03-31 | Холбоос | |


go GA go
алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 14:06, 2011-04-07 | Холбоос | |


hey
unen tasarhai duu bna miniih tataj bolohgui bna anduudaa yavuulj tus bolooch gorgonpark@yahoo.com
Бичсэн: Зочин цаг: 16:15, 2011-01-02 | Холбоос | |


oooo zerleg duu boo mandatugai
Бичсэн: dooj цаг: 14:23, 2010-10-24 | Холбоос | |


goe duu boljee bayarallaa mongol hvn bvhen monh tengeriin door boo morgoltei baigaasaa
Бичсэн: taalagdaj bna (зочин) цаг: 13:30, 2010-10-15 | Холбоос | |


kok
thank shoo bby
Бичсэн: kok цаг: 22:11, 2010-09-28 | Холбоос | |


Bayarlalaa
Adminaa amjilt hysie
Бичсэн: Ene dyyg chin tataj (зочин) цаг: 12:18, 2010-09-27 | Холбоос | |


bi
zia tegeheer holboosiig shinechilsen tul husseneeree tataj avj bolno hehe bugded ni amjilt ярзайтал инээх
Бичсэн: zula цаг: 12:17, 2010-09-26 | Холбоос | |


Ene dyyg chin tataj boloxgui bna
Gogo-s ene dyyg tataj boloxgui bna daxiad tawiad og tegex yy
Бичсэн: Зочин цаг: 16:11, 2010-09-24 | Холбоос | |


Heleh ug alga
Yeah unen tasarhai mongoliin maani hip hop hugjij bgaa yum bnaa. Argagui l nice duu yum.
Бичсэн: Зочин цаг: 14:13, 2010-09-22 | Холбоос | |


ooo estoi aimar duu nice boo giin duu garj ......hulhi boo nar zailmaar yumaa sda
Бичсэн: dooj цаг: 22:55, 2010-09-21 | Холбоос | |


smug smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 18:44, 2010-06-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax