2009-12-08
Hishigee 9 nast rapper (2006 onii tsomog shu)
ene tsomog ni 2006 oniih gedegiig ehend ni heleh ni zuit bolovuu . zarim humuus eruusuu uuniig medeeg bas ungursun bna lee .
       


       Овог, нэр: Батбаатарын Хишигдэлгэр
        Төрсөн он, сар, өдөр: 1997-11-09.
        Сургууль: Эрдэмийн өргөө цогцолбор
    








EmceeNiiGgMa -ийн 9 настай дvv Хишигээг та бvхэнд толилуулж байна. Тvvний ахтайгаа нийлж гэртээ хийсэн "I'm not Gangsta" хэмээх нэртэй анхны цомгийг та бvхэнд хvргэж байна.

 

Шинэхэн дуучин Б.Хишигдэлгэр:

За миний дvv өөрийгөө танилцуулаарай?
    Миний нэрийг Хишигдэлгэр гэдэг. Би 9 настай. Эрдэмийн өргөө цогцолбор сургуульд сурдаг. Yхэр жилтэй. Хилэнцийн орд.

Хэзээ анх дуулж эхэлсэн бэ?
    Анх миний ах санаачилсан. Зуны амралтаар байхаа.

Эхлээд ямар дуу хийсэн бэ?
    Хамгийн анх уу? Тэр чинь “Гэртээ ганцаараа”. Тэгээд чинь “Адилхан л хvvхдvvд”.
    NiiGgMa: Intro хийж байсан биздээ?
    Өө мартчихсан байна. “Intro” чинь нээрэй хамгийн эхэнд дуулсаншд.


Хишигээ аав ээж 2тойгоо

Hip hop дуулах хэцvv юу?
    Гоёшд. Хоолойгоо давхарлах л хэцvv байдаг юм. Би зөрөөд байдаг юмаа.

Дуугаа яаж зохиодог вэ?
    Манай агаа зохиодог.

Яаж дуу хийдэгээ ярьж өгөөч?
    NiiGgMa: Эхлээд аяа хийчээд, дараа нь vгийг нь зохиодог.
    Тэгээд vгээ надад өгөөд, би цээжилээд дуулна.

Ямар студид бичvvлдэг вэ?
    Гэртээ
    NiiGgMa: РС , чихэвчний mic, тэгээд Fruityloops -ээр л хийчихдэг. Тэр өрөөгөө тэгээд NGM home records гэдэг юм.


Хишигээ

CD -гээ худалдаанд гаргасан уу?
    Худалдаагvй ээ. Өөрийнхөө хамаатнууд, танидаг хvмvvсдээ өгсийн.

Чамтай адилхан ийм жоохон rapper байдаг болов уу?
    I don’t know. Уг нь 2 клип хийлгэсэн нэг хvvхэд байдаг гэсэн.

Одоо шинээр ямар дуу хийж байна?
    Нэрийг нь мэдэхгvй ээ. Юу билээ?
    NiiGgMa: Тэр 2 клиптэй хvvхэдтэйгээ дуу хийх гэж байгаа. MG-тэй “Бидний нvдээр” гэж дуу хийж байгаан.

Ангийн чинь хvvхдvvд дуулдагийг чинь мэдэх vv?
    Миний нэг найз л мэднэ. Би CD гаргачихсан гээд Байгалаад хэлсэн чинь худлаа яриад бай гээд л байсан.

Аав, ээж, хамаатнууд чинь юу гэдэг вэ?
    Бvгдээрээ намайг гоё дуулж байна гэдэг.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
    Өөрөө өөртэйгөө л ганцаараа тоглодог юмөө. Агаа Солонгос явцан. Аав ээжээс цуг тоглоё гэхээр унтаад өгсөн байдгийн. Өвөөгийнд очихоороо хааяа даалуу тоголдын. Одоо зуны амралт хурдан болчихвол лагертаа очиж сайхан тоглоно. Улиралын амралт дууссанаас хойш би тоглох болгондоо өөрийгөө Харри Поттер гэж боддог болцийшд. Амралтаар Харри Поттер-ын 4-өөс бусад бvх анги нь гарсан.
    NiiGgMa: Тэр чинь эрэгтэйшд. Нөгөө охин нь болооч. Бамбаруушаа Харри Поттер болгочих хэ хэ.
    Бамбаруушны хуруу зөөлхөн болохоор дохиураа барьж чадахгvй ээ.


Хишигээ

Хишгээгийн маань продюсэр NiiGgMa -ийн хувьд өөрийнхөө уран бvтээл дээр ажиллаж байгаа юу?
    NiiGgMa: Би одоо энд кимчиний оронд ирчээд байнаа. Дуу энэ тэр хийсэн юм алга. Хэл сурах гэж vсээ зулгааж байна. Амралтаараа очихоороо л ганц 2 юм хийж магадгvй байх.

Саяхан asuult.net-ийн mc battle-д нэг орчихсон байсан уу?
    NiiGgMa: Аан ороод эхний vеэс хусагдадаг уу? Хэ хэ. Асуулт ер нь их сонирхолтой site болхоор болж байгаа тэмцээнvvд энэ тэрийг их сонирходог юмаа.

Монголын хип хопын талаар ямархуу бодолтой байдаг вэ? Хамтлагуудын тухайд?
    NiiGgMa: Монголын анхны хип хоп хамтлагууд Монгол хvмvvст хип хопийг таниулж өгсөн гавьяатай. Харин одоо хvмvvс жинхэнэ утгаар нь хөгжvvлж эхлэж байгаа. Яагаад ингэж хэлж байна гэвэл саяхнаас RHYME гэж зvйл хэвшимэл болж FLOW гэж яригдах болж, FREESTYLE show -нууд зохиогдож, аяаа өөрсдөө хийцгээх продюсерууд гарч ирж байна. Ихэнхи хуучин хамтлагууд маань энэтэй хөл зэрэгцэж чадахгvй байгаа л даа хэ хэ. Бас тэр хvмvvсээс vлгэр авсан хамтлагууд гарч ирээд байгаа нь онцгvй. Тэхдээ жинхэнэ хип хоп хийдэг хvмvvс нилээн олон байгаа. Rapper -vvд гэвэл мэдээж Quiza, тэгээд гарч ирж байгаа GEE, DESANT, MASTAFLOW хамтлаг… хvмvvс бараг мэдэхгvй гэвэл ThePOUND, PANZ… тэгээд Асуулт.нэт -д байдаг REALEYEZZ, NEVALAST… гэх мэт vнэхээр чадварлаг rapper -vvд байгаа бас миний мэдэхгvй орхигдуулсан сайн сайн rapper олон байгаа. Producer -ууд гэвэл бас мэдээж MCIT тэгээд FUNKSTA гээд хэд хэд байгаагаас гадна зvгээр гэртээ ая хийдэг хvvхдvvд маш олон болж байгаа нь сайн хэрэг. Бас жинхэнэ рэп дуу хийчихэд явуулж өгөх FM ганц 2 байна. HIFI 98.9 -ийг заавал дурдах ёстой. Хvvхдvvдийн FREESTYLE хийх болон RHYME бичих чадварыг HIFI 98.9 -ийн Microphone Thing болон ASUULT.NET-ийн RAP булан маш сайн хөгжvvлж байгаа. Одоо бараг ахиад нэг 2, 3 -н жилийн дараа гэхэд Монгол хип хоп гоё болчихно оо. Тэрнээс одоо бол vнэндээ хэлэхэд Ice Top, Digital… тэгээд баахан худлаа шинэ хамтлагуудын дууг гадаад хvний хажууд хvvхдvvд явууллаа гэхэд би ичдэг юмаа. Хvмvvс “энэ одоо юvvв дээ” л гэж байгаа юм чинь хэ хэ. За за ёстой баахан том юм ярьчихлаа шvv хэ хэ.

Тэгвэл монголын хип хопын хөгжил сайн болох гэж байгаа юм байна. Бvгдэд нь амжилт хvсье! За одоо Хишигээ хамгийн сvvлд нь сонсогчиддоо хандан юу гэж хэлмээр байна вэ?
    Би том болоод дуучин болохыг хvсч байгаа. Тэгээд миний дуулсан дууг сонсоорой. Би бас сайн уран уншидаг шvv. Уран уншлагаараа нэг хvрэл медал авсан хэ хэ. Тэгээ л болоо.
    NiiGgMa: Миний дvv чинь Ариунаа эгч шигээ дуучин болохыг хvсдийн тэ : )


Хишигээ

Манай site-д ярилцлага өгсөн ах дvv хоёртоо баярлалаа амжилт хvсье!
    NiiGgMa: Миний дvvг дэмжээд Artist of the month -доо оруулсанд баярлалаа..
    Баярлалаа баяртай.

"I'm Not Gangsta" цомгоос (mp3 128kbps):

    ... цомгоос та бvхэндээ толилуулж байна.

01. - Intro /0.7MB
02. - Багш тоо заасан /2MB
03. - Хужаа /1.9MB/
04. - Өөрөө унасан хvvхэд уйлдаггvй /1.5MB
05. - Гэртээ ганцаараа /2.2MB
06. - Адилхан л хvvхэд /1.9MB
07. - Дайн болж байна ft. NiiGgMa /3.7MB
08. - Outro
/0.7MB

BONUS
09. NiiGgMa - Миний дvv /1.5MB
10. NiiGgMa - Хонхорын амьдрал

/3.3MB

Мэдээллийн эх сурвалж: www.mongolduu.com

ingeed hishgeedee amjilt husii ushuu ih uran buteel hiigeerei .

deer ueiin 1 clip gjiigaa hehe MG ft hishgee - bidnii nudeer



Бичсэн: zula | цаг: 20:06 | niiggma
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


инээх инээх инээх
Бичсэн: Зочин цаг: 18:51, 2010-05-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax