2010-06-20
Gennie - tuuhee buteey




Хангай говь тал хээрийн бүс хосолсон үзэсгэлэнт байгаль
Дөрвөн улирал ээлжилсэн эрс тэрс цаг уур нь сайхан
Баялаг бүхэн доороосоо ундрах их булагтайгаа
Миний эх орон Монгол улс гэж бахдам дуулмаар гайхам гэвч
Баян ядуугийн зааг аль дээрээс л арилаагүй бахь байдгаараа
Том багагүй архидан согтуурна айдгаа авдартаа
Хөлчүү Монгол архинд живээд хөлөө олохгүй будилж байхад
Хүн ардаа бидний баялгийг шимэгчилнэ шуналт харийхан
Хаа сайгүй авилга төлжиж улс орон элсэнд цөлжиж
Дээр суугаа нь доодхоо мөлжиж хөдөлмөрлөлгүйгээр хөлжиж
Далдагнасан хэдэн нусгай далдалсан баранд насаа
Ингэж энэ хайран насаа баллажийна байдлаа засаа
Их захгүй эрээ цээрээ гэж алга болж өнөө цагт
Энэ байдал гэмт хэрэгтний өлгий нутаг болох гарц
Хүн хүнээсээ айдаг болж, хэн хэнийгээ хайрлах юм бэ
Хэдхэн цөөхөн шүү дээ бид хэдий болтол ингэх юм бэ
Дахилт Дэлхийн талыг эзэлж явсан гэх сүр хүчит Монгол улсын
Азийн цагаан дагина болсон нийслэл Улаанбаатар хотод
Зөвхөн монголын үрсэд заяах хөх толбоор биеэ чимээд
Хүн болж мэндэлсэн би их хувь төөрөг түшсэн азтан билээ
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон л гэнэ
Энэ сайхан орны эзэн нь болсон миний хувь заяа л гэнэ
Улс Монголын Тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө л гэнэ
Урд хөршийн шаахайны мөр хэзээ ч бүү ахин гарга л гэнэ
Үндэстнийхээ ёс заншил соёл өвийг хойчдоо үлдээнэ л гэнэ
Уйгаржин монгол бичгээ хүн бүр л сурах ёстой л гэнэ
Ум мани бад мэ хум бүгд л ганданд заслаа хийлгэ л гэнэ
Урьд Чингисийн Монгол ийм л хүчирхэг байсан юм гэж бардам хэлнэ
Ингэж энэ сайхан үгсээр сэтгэлээ бид хууран баясаад л
Гэвч Монголд амьдрал үгүй гээд бушуухан л хил даван дутаана
Энэ л миний эрх чөлөө юм чинь гээд л давраана өөрийгөө
Зоосны нүдээр хужаа ч гэсэн сайхан харагдана хөөрхий дөө
Юм л болбол засгийн гадаа жагсаал хийгээд өлсөж цангаад
Цагаан даавуунд эрээн бичгээр нэрий нь бичээд доош нь чангаана
Хэн хэнийг сонгуульд дэвшүүлж, хэн яг юуг амьдралд хэвшүүлж
Байгааг нь хэн ч мэдэхгүй бүгд л нүдэн балай чихэн дүлий
Дахилт
Дэлхийн талыг эзэлж явсан гэх сүр хүчит Монгол улсын
Азийн цагаан дагина болсон нийслэл
Улаанбаатар хотод Зөвхөн монголын үрсэд заяах хөх толбоор биеэ чимээд
Хүн болж мэндэлсэн би их хувь төөрөг түшсэн азтан билээ
Улаан цэнхэр улаан шар соёмбот улсын далбаа
Бузар хир бүхнийг бүү халдаа гэж билэгдэн сийлснийг хар сайн
Тамын тогооны үлгэр дуусах болоогүй юу одоо
Та бид чинь дотроосоо эвдрэлцсээр мөхөх нь дөхлөө дөө
Энд байгаа нь идэж уугаад гэмгүй нэгнээ алж уурсаад
Эрээн – Монгол гэх маршрутаар эндэх хэдээ хордуулж дуусаад
Мөнгөтэй хэд нь гадаад явж харь улсын иргэн болон хальж
Монголд тэгээд хэн үлдэх нь ирээдүйд харин сонин аж
Бичсэн: zula | цаг: 14:52 | gennie
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


haagii-d
zia tegeheer mi ni amid l bna odoohondoo hicheel nom gd joohon zav muut bgaad bgaa l da goe yumnuudiig oruulah bolnoo hehe
angel V
Бичсэн: zula цаг: 21:36, 2010-11-11 | Холбоос | |


nice
gogo yum ih oruuljii l da oirdoo yu ch hiihg bhiin yatsiin uhtsiimuu ain инээх
Бичсэн: haagii (зочин) цаг: 17:12, 2010-09-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax