zia ingeed ta buhendee gavana , mcit nariin hamtran duulsan Монголоо duug hurgejiina
татаж аваад сонсоно уу
Нармандах, Энхтайван нар – Монголоо
Дахилт:
Ургаа тэр мод нь бүтэн юм гэнэ
Үндэс мөчир нь олон юм гэнэ
Тоо толгой нь цэцэн юм гэнэ
Тоонотой гэр нь бүтэн юм гэнэ
Улаач хүүд нь үг бий юм гэнэ
Улс Эх Ороноо ч төвхнүүлье гэлээ
Унаж яваа хүлэг морь минь
Хийморь юу минь болог
Түшиж яваа сүлд юу минь
Сүнсэн бие минь болог ээ
Нармандах:
Жолоогоон алдаагүй жинхэнэ Монгол
Чонон хүлэгтэй хурмастын нүүдэлтэй
Хуяг хүлэг юу юугаа нэхэн байна гэв үү дээ
Хур бороо юу юугаа хайрлан байна гэв үү дээ
Тоонотой гэрийг бүтэн байлгая
Тоо толгойг цэцэн байлгая
Ургаа модыг бүтэн байлгая
Үндэс мөчирийг олон байлгая
Ам нээж хэлэн байж
Халуун галаа цэгцлэн байж
Улс ороноо төвхнүүлж
Ард түмэнээ нэгтгэсэн гэв үү дээ
Аавын хүү болон төрсөн юм гэнэ
Ээжийн хүү болон мэндэлсэн юм гэнээ
Ам нь цангаагүй Монгол
Алт шиг шарлаагүй Монгол
Алдар нэртэй ч Монгол
Ач буянтай ч Монголоо
Бузар муухайд нь сэвтсэнгүй
Буян заяаг хөндсөнгүй
Мэргэдийн ухааныг сонссон
Мэлмий юугаа нээсэн
Унаж яваа хүлэг морь минь
Хийморь юу минь болог
Түшиж яваа сүлд юу минь
Сүнсэн бие минь болог ээ
Гэрийн минь гэрийн минь хана туурга
Тооно унь нь бүтэн байг бүтэн байг
Халуун галаа шүтэн байг
Ургаа мод нь бүтэн байг
Гол мөрөн нь урсан байг
Ухаарч бүгдийг ойлгон байг
Хөх тэнгэрээ шүтэн байг
Өргөлөө өргөж явсан бүгдээрээ мөргөж явсан
Мөргөлөө өргөж явсан хааны үр сад юмсан
Дэлхий ээжтэй юмсан тэнгэр эцэгтэй юмсан
Улаач олон үрс нь урт жолоотой юмсан
Энхтайван:
Түмэн олон ард минь сая сая болжээ
Тэнхээ ихтэй биес нь талд талд таржээ
Тэнгэр ухаан бодол нь цац цац тэлжээ
Мөрөө хийсэн хүсэл нь бие бие бүтжээ
Эх болсон дэлхий нь сэр сэр эргэнэ
Цагаан сайхан баяр нь сар сар байх нь
Цагаан идээ хүнсээ дээр дээр зална
Цагаан сайхан сэтгээд сайн сайн явна